Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан буюу товчоор ЮНИСЕФ (UNiCEF) нь Нүб-н харьяа байгуулагуудын нэг юм. Дэлхийн 2-р дайны дараах Ёвроп , мөн Хятад дахь хүүхдийг хоол хүнс , эм хувцас хунараар тэтгэх яаралтай хэрэгцээг хангах зорилгоор ОУ-н хүүхдийн тусгай санг ерөнхий Ассамблей 1946 оны 11 сард анхныхаа чуулганыхаа шийдвэрээр байгуулжээ. 1953 онд Сангийн үзэл санааг хөгжиж байгаа орнуудын хүүхдэд тусламж үзүүлэх алсын зорилттой холбож өргөтгөн НҮБ-н хүүхдийн сан гэдэг байнгын байгууллага болжээ. ЮНИСЕФ-н гол зорилго нь хүүхдийг хамгаалах, өсгөн бойжуулж хөгжүүлэх талаар улс орнууд, Ялангуяа хөгжиж байгаа орнуудын чармайлтыг дэмжиж хүмүүнлэгийн ба тэтгэлгийн туслалцаа үзүүлэхэд оршино. Бана насны хүүхдийн эндэгдлийг багасгах, халдварт өвчнөөс хамгаалах , шимт тэжээлээр хангах, эрүүл чийрэг өсгөх зорилтыг онцлон үздэг.
Үүрэг зорилт Хүүхдийн эрхийг хамгаалах , тэдний үндсэн хэрэгцээг хангахад туслах , хүүхдийн бүхий л чадавхи , бололцоог хөгжүүлэх болотжийг өргөтгөх .
Хүүхдийн энхийн конвенцийг удирдлага болгон хүүхдийн сайн сайхны төлөө ёс суртахууны зарчим , Оу-н стандартыг хүлээн зөвшөөрөх замаар хүүхдийн эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргах
Хүүхдийн энхийн конвенцийг удирдлага болгон хүүхдийн сайн сайхны төлөө ёс суртахууны зарчим , Оу-н стандартыг хүлээн зөвшөөрөх замаар хүүхдийн эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргах
- Хүүхдийн энх тунх амьдрал, хамгаалал, хөгжил нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэгэн чухал салшгүй хэсэг мөн .
- Улс орнууд , ялангуяа хөгжиж байгаа улс орнууд '' Юуны өмнө хүүхдийн төлөө " уриан дор хүүхэд, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө улс төрийн зохистой бодлого явуулах, үйлчилгээ үзүүлэхэд нь уриалан дуудаж, дайчлан хөдөлгөх
- Дайн , байгалийн гамшигт өртсөн, ядуугийн туйлд орсон, элдэв төрлийн хүчэрхийлэл дарамтанд байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмзэг хүүхдүүдэд тусгай халамж үзүүлэх
- хүмүүнлэгийн болон НҮБ-н бусад байгуулагатай хамтран зовж, шаналж байгаа хүүхдүүд, тэднийг халамжлагчдын зовлонг хөнгөвчлөхөд шурхай арга хэмжээ авах
- Өөрийн гүйцэтгэдэг ажлын дотроос хүнд нөхцөлт байгаа улс орны хамгийн ядарч зүдэрсэн хүүхдүүдэд илүү анхаарал тавьж, тэргүүн зэргийн ач холбогдол өгөх
- Улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөрөө дамжуулан эмэгтэйчүүд , охин хүүхдэд тэгш эрх олгохын төлөө улс төр нийгэм , эдийн засгийн амьдралд тэдний оролцоог нэмэгдүүлдэг.