2011-06-06
Хүүхдийн хүмүүжил ба сэтгэхүй/орчуулга
Эцэг эхчүүдэд зөвлөж байна Хүүхдээ хүмүүжүүлэх ухааны тань санд нэмэр болох хүүхдийг хүмүүжүүлэхэд хэрэгтэй эерэг аргуудаас танилцуулж байна
Хүүхдээ сайн хүн болгохын тулд та бид : 1. Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэх чадвар олгох 2. Хүүхдээ магтан сайшаах 3. Өөрийнх нь үнэмлэмжийг дээшлүүэх 4. Хамтран ажиллах чадвар төлөвшүүлэх 5. Бие даах чадварт сургах 6. Хүүхэддээ бие махбодийн шийтгэл оногдуулахгүй байхыг чухалчлах Харин таньд л гэж хэлэхэд: * Бодож буй зүйлдээ анхаар, зан чинь болж мэднэ. * Зан аашаа анхаар, зуршил чинь болж мэднэ * Дадал зуршлаа анхаар, төрх чинь болж мэднэ * Төрх байдлаа анхаар, хувь заяа чинь болж мэднэ. Хүүхэддээ мэдрэмжээ таньж мэдэхэд нь тусалцгаая. “ Хүүхэд өөрийн гэсэн харах бодох мэдрэх чадвар бий.Түүнийг нь өөрийнсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй.” /Жан –Жак-Руссо/ Мэдрэмж гэж юу вэ? Мэдрэмж гэдэг нь хүн ямар нэг зүйлийг хүртэхүйн эрхтэнүүдийн тусламжтайгаар хүлээн авч тусгахыг хэлдэг. Уурлах, уйтгарлах, баярлах, гомдох, ичих, бахархах, хайрлах, эргэлзэх гээд л бүгд хүний мэдрэмжийн илэрхийлэл юм. Хүн бүр аливааг өөр өөрийнхөөрөө л мэдэрдэг Эцэг эх хүүхдийн хооронд үүсдэг зарим нэг үл ойлголцлын шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгож хүлээн авдаггүйд оршдог. Тэгвэл хүүхдийнхээ юу мэдэрч байгааг адилхан мэдрэх гэж оролдоод үз. Үүний тулд тэднийг тэвчээртэй сонсох хэрэгтэй.Хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгоход дараах аргууд тус болно гэдэгт найдаж байна. 1. Хүүхдээ анхааралтай сонс 2. Тэдний мэдрэмжийг хуваалц 3. Тэдэнд мөрөөдөх боломж олго Хүүхдийнхээ юу мэдэрч байгааг ойлгосоноор та хүнд байдлаас харьцангуй хурдан гарч сурдаг.Ингэж чадвал та хүүхэдтэйгээ ойр дотно холбоо тогтоож найз нь болж чадна. Хүүхдээ магтан сайшаацгаая. “Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд байнга шүүмлэгдэн өссөн хүүхдээс илүү их амжилтанд хүрч аз жаргалтай амьдардаг.” /Жозеф Жубер/ Манай монголчууд “Хайр нь дотроо хал нь гаднаа” ,”Магтах үгийн далд нь, зэмлэх үгийн ил нь сайхан” зэрэг зүйр үгсийг хүүхдийнхээ хүмүүжилд ихээр хэрэглэж ирсэн. Иймдээ ч бид хүүхэддээ сайхан үгийг хэлж магтан сайшаах нь цөөн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ аав ээжийнхээ хайрыг байнга мэдэрч тэднээсээ өөрийн сайн зан чанаруудын талаар сонсож өссөн хүүхэд өөрийнхөө тухай өөдрөг сэтгэгдэлтэй болдог тул амьдралд тохиолдох аливаа бэрхшээлийг даван туулах чадвар сайтай, бусдыг бодвол өмнөө илүү өндөр зорилго тавин, түүндээ хүрэхийн төлөө тэмцэж сурдаг. Иймээс хүүхдийг магтан сайшаах нь маш чухал юм.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax