2011-03-09
Хүүхэд хүмүүжүүлэх арга зүй
  • Үг-хүмүүжүүлэгч:

    Үг бол хүний харилцааны нарийн зэвсэг. Бид хүүхдийг хүмүүжүүлэх ажлын тухай ярихдаа үгийн нөлөөлөх хүчний тухай бодох хэрэгтэй. Ер нь хүүхэд, насанд хүрэгчдийн харилцааны зөв хэлбэр бол хүмүүжүүлэх сайн орчин юм. Иймд бид хүүхдийг зэмлэх, шийтгэх, сайшаах, урамшуулахдаа хүмүүжлийн хурцхан зэвсэг болсон үгийг зөв хэрэглэх нь чухал. сурган хүмүүжүүлэгч. Үг хүүхдийн сэтгэлийг сэргээж, түүнийг хүмүүжүүлж байдаг. Манай ихэнх эцэг, эхчүүд “Манай охин, хүү ердөө үг дуулахгүй юм. Яаж ч хэлээд нэмэр алга” гэж гомддог. Харин үүний оронд яагаад миний үгэнд орохгүй байна, миний үг түүнд нөлөөлсөнгүй, би хэлэх үгээ зөв сонгож, цаг үеэ олж хэлсэнгүй юу гэж тунгаан бодвол энэ байдлаас гарах арга олдоно.

    Насанд хүрэгчид өөрсдийн үг, хүсэл зоригоо үг дуугүй дагаж, мөрдөхийг хүүхдэд тулгаж байдаг. Эцэг, эхчүүд хүүхэдтэй маш энгийн, товч, тодорхой ярилцах ёстой. Урт нуршаа зөвлөгөө юмуу, ойлгомж муутай тайлбар  нь хүүхдийн ой тойнд тэр болгон буухгүй. Иймээс эцэг, эхчүүд аль болох хүүхэдтэйгээ зөв, зөөлөн ярих шаардлагатай.

  • Хүүхэдтэй ярих арга:
    Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа бол хүүхдээ танин мэдэх, хүмүүжүүлэхийн эх булаг болдог. Бидний харилцааны гол үндэс нь яриа билээ. Иймд бид хүүхэдтэйгээ ярьж сурах хэрэгтэй байна. Бид хүүхэдтэйгээ ярилцахдаа тэднийг шалгаж байгаа биш харин тэдэнд шалгуулж байгаа мэтээр ярилцах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцахда хоёр талаасаа тэгш эрхтэй хандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл аль алинд  нь ярих, сонсох, хэрэв яриа сонирхолгүй бол таслах эрх адилхан байвал зохино.
    Хүүхдэд хамгийнхаа дотны хүмүүтэй сэтгэл бодлоо хуваалцахгүй байх шиг шийтгэл байхгүй. Эцэг, эхчүүдийн бас нэг алдаа бол хүүхдэд хамгийн хэрэгтэй, шаардлагатай үед нь сэтгэл санааг нь дэмжихээр ярилцдаггүй байна. Иймээс бид хүүхдийг ойлгож, мэдэхийн тулд чин сэтгэлээсээ ухаалаг харилцах явдлыг төвөгшөөж болохгүй.
Бодит амьдралаар хүмүүжүүлэх:
    Монголчууд аливаа зүйлийг сургахдаа хийсвэрээр биш үзэгдэж баригдам бодит зүйлсээр дамжуулан таниулж ойлгодог. Гэр бүлийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний нэг үндсэн зарчим нь бодит амьдралаар хүмүүжүүлэх явдал юм. Бодит амьдралаар хүмүүжүүлэхэд эцэг эх хүүхэд хамтарч оролцох шаардлагатай. Өөрөөр хэлбэл бодит амьдралаар хүмүүжүүлэх гэдэг нь хүүхэд ба насанд хүрэгсэд нэг дор хамт аж төрөн сууж, дор дороо өөр өөрийн үүргийг биелүүлж, бие биеэ хүндэтгэж, ойшоон ханддаг байхын нэр юм. Энэхүү хамтын үйл ажиллагааны явцад хөдөлмөрлөхийн зэрэгцээ суралцаж, суралцахын зэрэгцээ хөдөлмөрлөдөг байна.
  • Хүүхдийг магтах:

    Монголчууд эрт дээр цагаас хүүхдийг өөрийнх нь дэргэд хэт магтахыг сайшаадаггүй байжээ. Магтах үг нь далд, зэмлэх үг нь ил байжээ. Харин бага насны хүүхдийг урамшуулах үг хэлдэг байв. Хүүхэд сайн үйл бүтээж, хийж байвал “Миний хүү мундаг эр болжээ” гэж хэлдэг байв.



Сэтгэгдэл:


Nice advice
Congratulation! I like your this advice. I believe You can write other nice advice 
Бичсэн: s.urnaabagsh14 цаг: 19:26, 2011-04-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 
xaax